Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана

Төрийн албанд сонгогдсон, томилогдсон албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч хөрөнгө орлогын мэдүүлгийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана
Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана. Зураг: МҮОНРТ

Төрийн албанд сонгогдсон, томилогдсон албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч хөрөнгө орлогын мэдүүлгийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана.

Эдгээр албан тушаалтнуудын зарим нь авлигын замаар олсон хөрөнгөө ажлаас гарсныхаа дараа өөртөө татан төвлөрүүлдэг байна.

Үүнийг нарийвчлан шалгахад ихэнхдээ хууль бусаар олсон хөрөнгө орлого байдаг гэж Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт8 дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар н.Дамдинсүрэн хэллээ.

Mongolian National Radio · Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, бүртгэж, архивлаад зогсохгүй нэг бүрчлэн эрсдэлийн үнэлгээ хийж, хянаж шалгана.

Ингэж шалгахдаа хөрөнгийн хэмжээний өсөлт бууралтын харьцаа, олсон орлогод хөрөнгийн үнийн дүн нийцэж байгаа эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлтээр нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг.

Хөрөнгө орлогын мэдүүлэг нь авлигын эсрэг үндсэн эх материал, архив болдгоороо давуу талтайг албаныхан тодотголоо.

Хуваалцах