Албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлнэ
УИХ-аас Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталвал авлига, хүнд суртал буурч, бизнесийн орчинд шударга өрсөлдөөн бий болно гэж хууль санаачлагчид мэдэгдлээ.
Мэдээллийн алба

УИХ-аас Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталвал авлига, хүнд суртал буурч, бизнесийн орчинд шударга өрсөлдөөн бий болно гэж хууль санаачлагчид мэдэгдлээ.
Түүнчлэн одоо мөрдөж байгаа хуульд хариуцлагын тогтолцоог сул орхисноос аж ахуйн нэгжүүд мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулах, үүнийг дагаж хүний амь нас эрсдэх гээд ноцтой хохирол учирсаар байгааг тэд хэлж байсан.
Тиймээс шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, компаниудад зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгосноороо онцлог гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт ярьж байна.


















