Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Албанид манай улсын консулын газар нээгдлээ

Монгол Улсын гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газар нээгдлээ. Монгол Улсаас тус улсад суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болсон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албанид манай улсын консулын газар нээгдлээ
Албанид манай улсын консулын газар нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газар нээгдлээ. Монгол Улсаас тус улсад суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болсон байна.


Нээлтийн үйл ажиллагаанд гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг оролцлоо. Мөн Албаний парламентийн дарга, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд, парламентийн гишүүд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Өргөмжит консул хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Түлхүүр үг:гадаад
Хуваалцах