Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг,

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв
Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилд хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл

№ Тээврийнхэрэгслийндугаар Эзэмшигч Он Хил нэвтэрсэн тоо 1 ОООЗДГО Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ 2016 90 2017 182 2018 111 2 0056ДГА УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө 2016 9 2017 26 2018 53 3 0800ДГО Дорноговь аймгийн прокурорын газар 2016 333 2017 214 2018 125 4 0877ДГО Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ 2016 202 2017 259 2018 217 5 1663ДГО Замын-Үүд сумын захирагчийн ажлын алба 2016 154 2017 199 2018 171 6 0381УНҮ Замын-Үүд ЭЗЧБ-ийн захирагчийн ажлын алба 2016 127 2017 204 2018 17 7 2009ДГО Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК 2016 3 2017 62 2018 240 8 6990ДГА Цайны зам тревел ОНӨГ 2017 90 2018 295 9 9265ДГО Онцгой байдлын хэлтэс 2016 216 2017 66 2018 234 10 1193ДГА Замын-Үүд дэх гаалийн газар 2016 274 2017 322 2018 262 11 1919ДГА Замын-Үүд дэх гаалийн газар 2016 303 2017 372 2018 303 12 3631ДГО Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг 2016 154 2017 225 2018 173 13 5791УБЛ Хилийн мэргэжлийн хяналтын алба 2016 219 2017 233 2018 140 14 7325УНЛ Хилийн мэргэжлийн хяналтын алба 2016 3 2017 75 2018 77 15 7115ДГА Хилийн мэргэжлийн хяналтын газар 2017 3 2018 54 16 9ООЗДГО Замын-Үүд дэх ГИХГ 2017 75 2018 222 17 923ОДГО Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэс 2016 220 2017 225 2018 204

Хуваалцах