Алдагдал хаягдлыг “алт” болгоно
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Алдагдал хаягдлыг алт, мөнгө болгоё” төсөл хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Алдагдал хаягдлыг алт, мөнгө болгоё” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс авч эргүүлэн ашиглах бүтээгдэхүүн хийж борлуулах замаар, ажил эрхлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, юмханаар юм хийх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажээ.
Одоогоор тус төсөлд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Толгойтын 1, 3, 5, 20 дугаар хороо, Баянхошууны 9, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэд хамрагдах юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш НҮБ-ын хурлын зааланд олон нийтэд түгээнэ.


















