Алдагдлаа нуухын тулд хууль бусаар өсгөсөн тооллого явуулжээ
Ес зүйтэй байдал, сахилга батаараа гайхагддаг Япон улсад аж ахуйн нэгжүүдтэй холбоотой дуулиант хэргүүд гарсаар байна.
Мэдээллийн алба

Ес зүйтэй байдал, сахилга батаараа гайхагддаг Япон улсад аж ахуйн нэгжүүдтэй холбоотой дуулиант хэргүүд гарсаар байна. Энэ асуудал нь маш их шуугиан тариад байгаа аж. Өнгөрсөн сард нэг өдрийн дотор тус улсын томоохон гурван компани хууль бус үйлдлээ илчилсэн байна.
Эдгээрийн нэг нь барилгын салбарын компани бөгөөд баригдаж дуусаагүй атлаа хазайж эхэлсэн барилгыг нууж, ажлаа цаашид үргэлжлүүлэх гэж оролджээ. Харин өөр нэг компани нь зам тээврийн салбарынх байсан ба галт тэрэг, усан онгоц ашигласан гэрээний чанарын тайланг хуурамчаар үйлдсэн асуудлаа илчилсэн байна.
Тус улсын хамгийн том корпорациудын нэг “Тошиба” корпораци бараг 7 жилийн турш ашгаа хуурамчаар нэмэгдүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хуурамч аврах дэр нийлүүлснээс болж 50 гаруй сая тээврийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татахад хүрлээ гэж мэдэгджээ.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ дээрх асуудлын талаар “Япон улс гадны хөрөнгө оруулагчдаас ихээхэн дэмжлэг авах шаардлагатай байна. Дотоодын аж ахуйн нэгж, компани, корпорациуд засаглалаа илүү ил тод, бие даасан ТУЗ-ийн гишүүдтэй байх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.
Хамгийн сүүлийн сенсацитай мэдээ нь эмийн сангийн сүлжээний бүртгэлийг алдаатай гаргасан талаар байсан ба нэгэн компани өнгөрсөн алдагдлаа нуухын тулд хууль бусаар өсгөсөн тооллого явуулсан хэрэг гарч, шалгаж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: www.smh.com.au


















