Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алдагдсан бурхад соёлын үнэт өвд бүртгэгдсэн байжээ

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд хулгай орж 18 дугаар зууны дунд үеийн долоон бурхан хулгайлагдсан хэрэг гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдагдсан бурхад соёлын үнэт өвд бүртгэгдсэн байжээ
Алдагдсан бурхад соёлын үнэт өвд бүртгэгдсэн байжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд хулгай орж 18 дугаар зууны дунд үеийн долоон бурхан хулгайлагдсан хэрэг гарсан. Тус долоон бурхан нь 75 орчим сая төгрөгийн үнэтэй. Тодруулбал, алдагдсан бурхадын дотор хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал “Дуйнхор”, “Жүгдэрнамжил”, зэс хөөмөл, алтан шармал “Майдар” зэрэг түүхийн хосгүй үнэт соёлын өвд бүртгэсэн бурхад байсан юм.

Улмаар Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан шуурхай ажилласны үр дүнд алдагдсан бурхадыг айлд нуусан байсныг олжээ. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн харьяат иргэдийг сэжигтнээр татжээ. Хэргийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн Мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт шалгаж байна.

Түлхүүр үг:бурхан
Хуваалцах