Алдагдсан бурхадыг олжээ
Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд энэ сарын 19-нд шилжих шөнө хулгай орж, 18 дугаар зууны дунд үеийн долоон бурхан хулгайлагдсан хэрэг гарсан билээ.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд энэ сарын 19-нд шилжих шөнө хулгай орж, 18 дугаар зууны дунд үеийн долоон бурхан хулгайлагдсан хэрэг гарсан билээ.
Уг бүтээлүүдийг олсон талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа өнгөрсөн амралтын өдрүүдэд жиргэсэн байна. Харин Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын зүгээс “Алдагдсан бурхадыг олсон нь үнэн. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэх тайлбарыг хийлээ.


















