Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүдийн талаарх мэдээллийг худалдаж авна

Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүд тодорхой болсон байна. Тодруулбал, Дүйнхор бурхан нэг ширхэг, Майдар бурхан дөрвөн ширхэг, Манзушир бурхан нэг ширхэг, Жүгдэрнамжил нэг ширхэг нийт долоон ширхэг эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд хулгайд алдагджээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүдийн талаарх мэдээллийг худалдаж авна
Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүдийн талаарх мэдээллийг худалдаж авна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багт байрлах Эрдэнэзуу хийдийн музейн гол гурван хийдэд 2014.05.18-наас 19-нд шилжих шөнө хулгай орсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Алдагдсан үнэт ховор түүхийн бүтээлүүд тодорхой болсон байна. Тодруулбал, Дүйнхор бурхан нэг ширхэг, Майдар бурхан дөрвөн ширхэг, Манзушир бурхан нэг ширхэг, Жүгдэрнамжил нэг ширхэг нийт долоон ширхэг эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд хулгайд алдагджээ. Иймд иргэд дээрх түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг худалдан авахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа. Алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийг өндөр үнээр худалдаж авах тул иргэд 102, 70111133, 262425, 266924, 93022623 /24 цагаар/ дугаарын утсаар холбогдож болох юм байна.

Хуваалцах