Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт Дирк Новицки 30000 дахь оноогоо авлаа

Өнөөдөр “Даллас Маверикс” багийн залуус “Американ Эйрлаяньс Центр”-дээ Люк Уолтон дасгалжуулагчаар удирдуулсан “Лос-Анжелес Лейкерс”-ийг хүлээн аван тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт Дирк Новицки 30000 дахь оноогоо авлаа
Алдарт Дирк Новицки 30000 дахь оноогоо авлаа. Зураг: МҮОНРТ

АҮСБХ-ны 71 дэх улирал эхлээд лигийн багууд одоогоор бүгд 60-с дээш тоглолтод оролцоод байна. Өнөөдөр “Даллас Маверикс” багийн залуус “Американ Эйрлаяньс Центр”-дээ Люк Уолтон дасгалжуулагчаар удирдуулсан “Лос-Анжелес Лейкерс”-ийг хүлээн аван тоглолоо.“Лейкерс”-ээс өнөөдөр Д’Анджело Расселл, Жордан Кларксон нар тус 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Брэндон Ингрэм, Ник Янг, Джулиус Рэндл нар тус бүр 13 оноо авчээ. Харин Далласаас багийн лидер Дирк Новицки энэ өдөр 25 оноо авсанаар лигийн түүхэнд 30.000 оноонд хүрсэн 6 дахь тоглогч болсон байна. Герман легионер Дирк Новицки 1998 оны драфтын 1-р тойргийн 9 дэх сонголтоор “Даллас Маверикс” багт нэгдэж, энэ хүртэлх 19 жилийн хугацаанд зөвхөн энэ багтаа хүчин зүтгэсээр байгаа лигийн шилдэг хүчний довтлогчдын нэг юм. Мөн түүний багийн хамтрагчдаас Сет Карри, Йоги Феррелл, Харрисон Барнс, Уэсли Мэттьюс нарын гарааны тоглогчид нь тус бүр 10-аас дээш оноо авч, багаараа жигд сайн тоглолт үзүүлсэнээр үндсэн цагт 122:111-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Даллас одоогоор 27 хожиж, 37 хожигдсон амжилтаараа өрнөд бүсийн 10-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах