Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алдарт дуучин Мадонна 2 ихэр охин үрчилж авчээ

АНУ-ын алдарт дуучин Мадонна Африкийн Малави улсаас 4 настай ихэр охидыг үрчилж авсан тухай олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрөгч мягмар гарагт Малави улсын шүүх энэ тухай хуралдаж, шүүх хурлаас зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт дуучин Мадонна  2 ихэр охин үрчилж авчээ
Алдарт дуучин Мадонна 2 ихэр охин үрчилж авчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын алдарт дуучин Мадонна Африкийн Малави улсаас 4 настай ихэр охидыг үрчилж авсан тухай олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрөгч мягмар гарагт Малави улсын шүүх энэ тухай хуралдаж, шүүх хурлаас зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт, ихэр охидын ээж тэднийг төрүүлснээсээ хойш 7 хоногийн дараа нас барсан бөгөөд харин охидын эцэг өөр хүнтэй гэр бүл болсон учир, тэднийг асрамжийн газар өгсөн байна. Дуучин Мадонна өмнө нь буюу 2006 болон 2009 онуудад тус улсаас мөн 2 хүүхэд өргөж авч байсан аж.

Тэрээр энэхүү баяртай мэдээгээ олон нийтийн инстаграм хуудаснаа мэдээлэхдээ охидынхоо хамтаар авхуулсан зургаа нийтэлжээ. Мадонна өмнө нь 4 хүүхэдтэй байсан бол ийнхүү ихэр охид нэмэгдэж, 6 хүүхдийн ээж болж байна. Дуучин Мадонна Малави улсад Raising Malawi байгууллагаар дамжуулан хүмүүнлэгийн байнгын үйл ажиллагаа явуулдаг. Харин тус байгууллага энэ онд Малави улсад анхны хүүхдийн мэс засал болон эрчимт эмчилгээний төв байгуулж байгаа юм.

Хуваалцах