Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Алдарт эхийн" I, II одонгийн материалыг өнөөдөр авч дуусна

“Насны хишиг”-ээ авахаар хүлээж байгаа ахмадуудаас гадна, цагаан сарын өмнөх бас нэг хүлээдэг мөнгө бол “Алдарт эх”-ийн одонгийн мөнгө байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алдарт эхийн" I, II одонгийн материалыг өнөөдөр авч дуусна
"Алдарт эхийн" I, II одонгийн материалыг өнөөдөр авч дуусна. Зураг: МҮОНРТ

“Насны хишиг”-ээ авахаар хүлээж байгаа ахмадуудаас гадна, цагаан сарын өмнөх бас нэг хүлээдэг мөнгө бол “Алдарт эх”-ийн одонгийн мөнгө байдаг. Энэ оны хувьд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн шинээр олгох ээжүүдийн материалыг өнөөдөр авч дуусна.

Одон авах ээжүүдийн бүрдүүлэх материалыг салбарын яамнаас гаргажээ.

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/

  2. Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет.

  3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал гурван наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд гурваас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/.

  4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

  5. Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулах.

Хуваалцах