Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хонда Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад орчихдоо хэд хэдэн албан уулзалт хийжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хонда Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжиж ажиллана
Алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хонда Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжиж ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад орчихдоо хэд хэдэн албан уулзалт хийжээ. Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сумо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр болсон байна.

Тодруулбал, Ёкозуна Хакухо Даваажаргал Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.

Ташрамд сонирхуулахад “Токио-1964” зуны XVIII олимпын наадамд Хакухо Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины төрөлд оролцож байжээ.

Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах