Алдарт “Master Chef” шоунд Монгол залуу оролцож байна
Тэрбээр 31 настай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Испанид амьдарч, хувцас дизайнерын чиглэлээр ажилладаг гэнэ.
Мэдээллийн алба

Дэлхийн 50 гаруй оронд зохион байгуулдаг “Master Chef” хэмээх алдартай хоолны шоуны Испани хувилбарт Монгол залуу оролцож байна. Хоёр хоногийн өмнөөс Испанийн “La-1” телевизээр цацагдаж эхэлсэн “Испанийн Master Chef” тав дахь удаагийн шоунд 16 оролцогчийн нэг нь Э.Одхүү юм.
Тэрбээр 31 настай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Испанид амьдарч, хувцас дизайнерын чиглэлээр ажилладаг гэнэ.
Шоунд оролцох болсон тухайгаа тэрбээр “Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Энэ бол Испаничуудын хамгийн дуртай нэвтрүүлэг. Тэр ч утгаараа олон сая хүн үздэг. Би энэ нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна” хэмээснийг ub.life сайтад онцолжээ.


















