Алдарт "Sony" корпораци 1946 онд байгуулагджээ
1946 оны энэ өдөр, Японы төдийгүй дэлхийн алдарт "Sony" корпораци анх үүсгэн байгуулагджээ. Тодруулбал, Масару Ибуки, Акио Морита нар анх 20 ажилтантай компаниа үүсгэн байгуулж,
Мэдээллийн алба

1946 оны энэ өдөр, Японы төдийгүй дэлхийн алдарт "Sony" корпораци анх үүсгэн байгуулагджээ. Тодруулбал, Масару Ибуки, Акио Морита нар анх 20 ажилтантай компаниа үүсгэн байгуулж, жигнэгч, цахилгаан халаагуур зэрэг гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж эхэлжээ.
Харин 1949 онд тус компани дуу бичлэгийн соронзон туузны зохиогчийн эрх авснаар, компанийн амжилтын түүх эхэлсэн гэдэг. Компани анх байгуулагдахдаа, Токиогийн "Телекоммуникаци" инженерийн компани хэмээх нэртэй байсан бөгөөд, хожим нь 1958 онд нэрээ "Sony" болгон өөрчилжээ. "Sony" хэмээх үг нь латин хэлний sonus буюу дуу авиа хэмээх утгатай үгнээс үүсэлтэй бөгөөд, олон нийтэд эвтэйхэн байдлаар түгээхийн тулд, "Sony" болгон өөрчилсөн байна.


















