Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алдарт зохион бүтээгчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Туркийн нийслэл Истанбул хотноо анх удаагаа дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид нэгэн дээвэр дор хуран цуглаж, өөрийн бүтээсэн бүтээлээ танилцууллаа. Энэхүү загварын үзэсгэлэнд олон янзын гэрэлтүүлэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт зохион бүтээгчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Алдарт зохион бүтээгчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Туркийн нийслэл Истанбул хотноо анх удаагаа дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид нэгэн дээвэр дор хуран цуглаж, өөрийн бүтээсэн бүтээлээ танилцууллаа. Энэхүү загварын үзэсгэлэнд олон янзын гэрэлтүүлэг бүхий 3D-ээр хэвлэсэн хувцас зэрэг олон сонирхолтой шийдэл бүхий бүтээлүүд байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Нийт 4 өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэн анх удаагаа Турк улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэн гарсан эхний өдрөөс олон улсын анхаарлыг татаж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа зарим алдартай загвар зохион бүтээгчдээс дурдвал, дэлхийн алдарт загвар зохион бүтээгч Италийн Патрик Рампелето-г онцолж байна. Тэрээр олонд гэрлийн бүрхүүлийн загвар зохион бүтээгч гэдгээрээ танигддаг. Үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүд тухайн загвар зохион бүтээгчийн ур, загвар шингэсэн байдаг учраас хэрвээ та таалагдсан бүтээлээ худалдаж авах бол энэ нь тийм ч хямд өртөгтэй биш гэнэ. Учир нь 3D даашинз л гэхэд 3300 доллараар үнэлэгдэж байна.

Мөн Германы загвар зохион бүтээгч өөрийн иогийн хувцасыг л гэхэд 2700 доллараар үнэлж байгаа аж. Учир нь энэхүү иогийн хувцасыг маш олон технологи ашиглаж хийсэн төдийгүй металын элемент болох мөнгийг хүртэл ашиглажээ. Уг загварын үзэсгэлэнд нийт олон улсын 40 гаруй уран бүтээлчид, Туркийн 50 гаруй загвар зохион бүтээгчид оролцож байна.

Хуваалцах