Алдартай брэндийн хаягийг гадаадаар бичиж болно
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна сурталчилгааны зөвлөлийн ээлжит хуралдаанаар байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна сурталчилгааны зөвлөлийн ээлжит хуралдаанаар байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаягийн байгууламжид тавигдах шаардлагыг хэлэлцлээ.
Энэ удаад гудамж талбай, барилгын онцлогт нь нийцүүлэн гадна хаягийг нь хэрхэн эмх цэгцтэй байрлуулах талаар санал солилцсон юм.
Ингээд нэг обьектод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэр хаягийг байрлуулах нэгдсэн мэдээллийн байгууламжийг барилгын үүдэнд, эсвэл ойролцоох замын хажууд байрлуулахаар боллоо.
Ингэхдээ бүх байгууллага нэр хаягаа монгол /кирил/ үсгээр бичих ба олон улсын алдартай брэнд болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд нэн шаардлагатай тохиолдолд л гадаад хэлээр бичиж болно гэж үзлээ


















