Александр Белл 1876 онд утас холбооны патентын өргөдлөө өгчээ
1876 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион бүтээгч Александр Грэхэм Белл утас холбооны төхөөрөмжийн өргөдлөө Вашингтонын патент лицензийн газар мэдүүлсэн байна.
Мэдээллийн алба

1876 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион бүтээгч Александр Грэхэм Белл утас холбооны төхөөрөмжийн өргөдлөө Вашингтонын патент лицензийн газар мэдүүлсэн байна.
Тэрбээр 1876 оны зургаадугаар сарын 25-ны өдөр өөрийн бүтээсэн хамгийн анхны утас холбооны аппаратаа Филадельфид болсон үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ. Хэдийгээр Александр Беллийг дэлхий даяар утас харилцаа холбоог зохион бүтээсэн хүн гэж үздэг ч, 2002 оны АНУ-ын Конгрессийн шийдвэрээр утсыг анхлан бүтээсэн хүнийг итали гаралтай зохион бүтээгч Антонио Меуччи гэдэг. Антонио Меуччи нь 1871 онд ижил төрлийн патентын өргөдөл өгч байсан түүх байдаг юм байна.


















