Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Алексей Навальный эмнэлгээс гарчээ

Новичок бүлгийн хорт бодис ашигласан халдлагын хохирогч болсон хэмээн Германы тал баталж байгаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алексей Навальный эмнэлгээс гарчээ
Алексей Навальный эмнэлгээс гарчээ. Зураг: МҮОНРТ

Новичок бүлгийн хорт бодис ашигласан халдлагын хохирогч болсон хэмээн Германы тал баталж байгаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальный эмнэлгээс гарчээ.

Түүний биеийн байдал сайжирсан учир яаралтай тусламж үйлчилгээг зогсоохоор болсныг Германы Шарите эмнэлгээс мэдэгдсэн байна. Гэхдээ түүний биед цаашид хүнд хордлогын ямар нэг ул мөр илрэхгүй гэх баталгаа байхгүйг сануулж байгаа юм.

Навальный ийнхүү Оросоос Берлины Шаритед хүргэгдэж ирснээсээ хойш 32 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Шаритегийнхэн түүнийг 24 хоногт нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлснийг ч мөн мэдээллээ.

Хуваалцах