Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алексей Навальный ухаан орж, ярьж чаддаг болсон гэж мэдээллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулах захиалгыг Оросын дээд удирдлагуудаас өгсөн байж магадгүй гэж мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алексей Навальный ухаан орж, ярьж чаддаг болсон гэж мэдээллээ
Алексей Навальный ухаан орж, ярьж чаддаг болсон гэж мэдээллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулах захиалгыг Оросын дээд удирдлагуудаас өгсөн байж магадгүй гэж мэдэгдлээ. “Үүнийг Оросын өндөр албан тушаалын эрх бүхий этгээдүүд санаачилсан байх боломжтой” гэж Помпео радио шоунд ярилцлага өгөх үеэрээ тэмлэглээд, Вашингтоноос энэ асуудлаар янз бүрийн хувилбар боловсруулан ажиллаж байна гэжээ.

Үүнээс өмнөхөн Германы “Цайт” хэвлэлээс Навальныйг “Новичок”-ийн бүлгийн өмнө нь илэрч байгаагүй, цоо шинэ сайжруулсан төрлийн хороор хордуулсан гэж мэдээлсэн байна. Хордуулсан этгээдүүдийн санаагаар бол Навальный онгоцон дотор амьсгал хураах ёстой байсан гэнэ.

“Новичок”-ийн энэ хувилбарыг Навальныйд халдахаас өмнө шинжээчид огт мэддэггүй байсан. Үүнээс гадна энэ хор нь өмнөх төрлүүдээсээ илүү хортой, үхлийн аюултай. Навальный онгоцоо буулгах шийдвэр гаргасан нисгэгч, түүнд нэн яаралтай атропин тарилга хийсэн эмч нарын ачаар амьд гарсан гэж Германы хэвлэлд тэмдэглэжээ.

Мөн Алексей Навальный ухаан орж ярьж чаддаг болсон, онгоцонд ухаан алдахаасаа өмнөх бүх зүйлийг санаж байгаа гэж “Шпигель” сэтгүүл мэдээллээ.

Хуваалцах