Алексей Улюкаев Зүүн Амнөд Азийн орнуудыг хөрөнгө оруулалтаа нэмэхийг санал болгов
Алексей Улюкаев Зүүн Амнөд Азийн орнуудыг хөрөнгө оруулалтаа нэмэхийг санал болгов
Мэдээллийн алба

Брунейд болж байгаа Зүүн Өмнөд Азийн Бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа ОХУ-ын эдийн засаг, хөгжлийн сайд Алексей Улюкаев Зүүн Амнөд Азийн орнуудыг Орос дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Оросын Алс Дорнодын бүсэд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн шинэчлэлийн төсөл болоод эрчим хүч, анагаах ухаан, нисэх онгоцны үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэх тухай санал болгосон байна. Зүүн Өмнөд Азийн орнуудаас Япон, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнууд тус улсын гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг эзэлдэг аж. Өнгөрсөн онд эдгээр улсын хөрөнгө оруулалт 5 хувиар өсчээ. Орос Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын худалдааг либералчлах, гаалийн дэг журмыг хялбарлчлах, агаарын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нь уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв байсныг онцолжээ.


















