Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алексис Ципрас: 2017 онд урт хугацаат зээлийн олон улсын зах зээлд улс орноо гаргана

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хэдийгээр зээлдүүлэгчидтэйгээ асуудлаа шийдвэрлэж чадаагүй байгаа ч 2017 онд урт хугацаат зээлийн олон улсын зах зээлд улс орноо гаргахаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алексис Ципрас: 2017 онд  урт  хугацаат зээлийн  олон улсын зах зээлд улс орноо гаргана
Алексис Ципрас: 2017 онд урт хугацаат зээлийн олон улсын зах зээлд улс орноо гаргана. Зураг: МҮОНРТ

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хэдийгээр зээлдүүлэгчидтэйгээ асуудлаа шийдвэрлэж чадаагүй байгаа ч 2017 онд урт хугацаат зээлийн олон улсын зах зээлд улс орноо гаргахаа мэдэгдлээ.

Грек улс хэт өндөр өр зээлтэйгээсээ болоод 2010 оноос олон улсын энэ зах зээл нэгдэх боломжгүй болсон юм. Тус улс зээлдүүлэгчдийн болон олон улсын хандив тусламжийн хөтөлбөр, бага хугацаат үнэт цаасаараа л санхүүжсээр байгаа юм. Одоогоор Грекийн эрх баригчид болоод олон улсын зээлдүүлэгчид нь нэмэлт зээл тус улсад олгох эсэх асуудлыг шийдвэрлэхэд тус болох Грекийн шинэтгэлийн хөтөлбөрийн 2 дахь үнэлгээгээ дуусгаж чадахгүй байна. Дээрээс нь Грекийн Ерөнхий сайд зул сарын баяраар өндөр настнууд болоод орлого багатай хүмүүстээ бэлэн мөнгө тараахаа зарласны дараа Еврогийн бүлгийнхэн тус улсын өрийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн хүчин чармайлтаа царцаачихаад байгаа юм.

Гэвч Ерөнхий сайд Ципрас ирэх 2017 онд Грек улс санхүүгийн зах зээлд бие даан гарах боломжтой гэж үзэх үндэслэл бий хэмээн тайлбарлаж байна. Тэрээр ирэх онд тус улсын эдийн засаг зүгээр ч өсөхгүй бүх өндөр хурдтайгаар өснө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Засгийн газрын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар ирэх онд тус улсын эдийн засгийн өсөлт 2,7 хувиар, 2018 онд бүр 3,1 хувиар өсөхөөр байна.

Хуваалцах