Алеппо хотод автомашины аккумулятор, машины тосны үйлдвэр дахин нээлээ
Шейх Саид дүүрэгт л гэхэд хар тугалган ялтсыг хайлуулахаас угсрах хүртэлх бүх үе шат дамжлагыг нэвтрүүлж, ачааны болон суудлын автомашины аккумулятор, мөн нарны зай хураагуурын үйлдвэр ашиглалтад орсон байна.
Мэдээллийн алба

Сирийн Алеппо хотод автомашины аккумулятор, машины тосны үйлдвэр дахин нээгдлээ. Шейх Саид дүүрэгт л гэхэд хар тугалган ялтсыг хайлуулахаас угсрах хүртэлх бүх үе шат дамжлагыг нэвтрүүлж, ачааны болон суудлын автомашины аккумулятор, мөн нарны зай хураагуурын үйлдвэр ашиглалтад орсон байна.
Уг үйлдвэрийг Алеппо хотын нуранги дээрээс босгожээ. Шейх Саид дүүргийг дайчид хамгийн түрүүнд эзлэн авч, үнэтэй тоног төхөөрөмж, суурь машинуудыг нь хулгайлж, хар зах дээр зарсан юм. Харин энэ үйлдвэрийг эргээд ажиллагаанд оруулахын тулд жил хагасын хугацааг зарцуулжээ.
Түүнчлэн Алеппо хотын Шейх Нажар дүүрэгт машины тосны үйлдвэр нээгдсэн байна. Энэ үйлдвэр ОХУ-аас тосоо худалдан авч, шаардлагатай нэмэлтээ хийгээд хэрэглэгчдэд хүргэдэг. Дайнаас өмнө жилд 13 мянган тонн моторын тос үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр одоо 4000 тонныг л нийлүүлэх хүчин чадалтай гэнэ.
Алеппод дайнаас өмнө алдартай байсан ихэнх үйлдвэр өнөөдөр ажлаа тэгээс эхэлж байгаа юм.


















