“ALFA” цомгийг цахим дэлгүүрээр худалдаалж эхэллээ
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулсан шинэ үеийн залуусын сонголт, залуу уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлах, тэднийг дэмжих “Alfa music” төсөл энэ долоо хоногт дуусна.
Мэдээллийн алба

Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулсан шинэ үеийн залуусын сонголт, залуу уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлах, тэднийг дэмжих “Alfa music” төсөл энэ долоо хоногт дуусна. Фейсбүүкийн https://www.facebook.com/pages/Uuduu-Talk-Show/563866570369142 хуудсаар зочилж шилдэг зургаан залуу дуучны шинэ клипийг үзэж, TIMELINE-д байгаа POST дээр LIKE дарж дэмжсэнээр шилдэг залуу уран бүтээлч тодрох учиртай аж.
Хамгийн олон лайк цуглуулсан уран бүтээлч “ALFA” уран бүтээлчээр шалгарах ба Бруно Марсын “The moonshine jungle tour” тоглолтыг Хонгконгт үзэх эрхийг гардан авах юм. Хоёрдугаар байрт, орсон уран бүтээлч клип хийлгэх эрх хүлээн авах ажээ. Фейсбүүк хуудаст дуучин Хишгээгийн “Дурлалд би яарч байна”, Баярцэнгэлийн “Be happy”, Номингийн “Хэвээрээ”, Тэнүүнийн “Зүүдэндээ”, Солонгын “Би”, Чойжоогийн “Санана даа” хэмээх шинэ уран бүтээлүүд тавигдаад байна. “Music 9” нэвтрүүлгийн баг хамт олон дээрх зургаан дууг цомог болгон дэлхий даяар тархсан хөгжмийн цахим дэлгүүрүүд болох Apple iTUNES, Amazon, Shazam-аар өнгөрсөн баасан гарагаас борлуулж эхэлжээ.


















