Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алга болсон малчин олдоогүй байна

Өчигдөр өглөөний 07:00 цагийн орчимд гэрээсээ морь унан гарсан малчин одоо болтол олдоогүй байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алга болсон малчин олдоогүй байна
Алга болсон малчин олдоогүй байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөөний 07:00 цагийн орчимд гэрээсээ морь унан гарсан малчин одоо болтол олдоогүй байна.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Олон улсын найрамдал зуслангийн аманд мал маллан амьдардаг аж. Түүний гэр бүлийнхэн өчигдөр орой 23 цаг 50 минутын орчимд нийслэлийн Онцгой байдлын тоот утсанд хандан сураггүй алга болоод байгаа Ж-гийн талаар мэдэгджээ.

Мэдээллийн дагуу Аврах, гал унтраах 11 дүгээр ангийн 3 алба хаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн 2 албан хаагчтай хамтран Найрамдал зуслангийн ам болох 1,5 км орчим газрын ой модонд эрлийн ажиллагаа явуулж, самнасан боловч олдоогүй байна. Одоогоор эрлийг түр хугацаанд зогсоогоод байна.

Хуваалцах