Алим чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг
Шинэ цэвэр жимс идснээр хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг хэмээн АНУ, Их Британи, Сингапурын эрдэмтэд үзжээ.
Мэдээллийн алба

Шинэ цэвэр жимс идснээр хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг хэмээн АНУ, Их Британи, Сингапурын эрдэмтэд үзжээ.
Тэд 200 мянган хүний өвчний түүхэнд судалгаа хийж үзэхэд хүнсэндээ жимс жимсгэнэ, ялангуяа нэрс, усан үзэм, алим хэрэглэдэг хүмүүсийн энэ өвчнөөр өвчлөх эрсдэл 25 хувиар буурч байсан гэнэ.
Гэвч гүзээлзгэнэ, тарвас зэрэг жимс хэрэглэх нь төдийлөн үр дүн өгөхгүй байсан нь анзаарагджээ. Түүний зэрэгцээ жимсний шүүс харин ч чихрийн шижнээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.


















