Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сард болно

Алжир улсын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сарын 4-ний өдөр болох юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сард болно
Алжирын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сард болно. Зураг: МҮОНРТ

Алжир улсын Ерөнхийлөгчийн сонгууль долоодугаар сарын 4-ний өдөр болох юм байна. Энэ товыг Алжирын долоо дахь Ерөнхийлөгч Абдель-Азиз Бутефилкаг залгамжилсан түр ерөнхийлөгч ажилдаа орсны маргааш буюу лхагва гарагт зарлажээ.

Бүх нийтийн эсэргүүцэлтэй тулсан Ерөнхийлөгч асан Абдель-Азиз Бутефилкаг огцорсны дараа парламентийн дээд танхимын дарга Абдель Кадер Бенсалах 90 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байна. Тэрбээр ажлаа орсныхоо дараа сонгууль явуулах тогтоолд гарын үсэг зурсан гэж Алжирын "Эй Пи Эс" агентлаг мэдээлжээ.

Түр Ерөнхийлөгч Бенсалах сонгуулийн талаар мягмар гарагт зурагтаар ярихдаа "Эрх мэдлийнхээ хүрээнд чөлөөтэй, ил тод, нээлттэй сонгууль явуулна" гэж амласан байна. Мөн улс төр иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр шударга сонгууль явуулахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж ажиллах тусгай эрх бүхий байгууллага байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Гэсэн ч Алжирын түр Ерөнхийлөгчийн томилгоо лхагва гарагт болсон жагсаал цуглааныг зогсоож чадаагүй байна. Алжир хотын гудамж талбайд гарч жагссан хүмүүс улс төрийн бүрэн төгс өөрчлөлт шинэчлэл хийхийг шаарджээ.

Эсэргүүцэгчдийн хувьд Ерөнхийлөгч асан Абдель-Азиз Бутефилкаг төр барих үед гарч ирсэн эрх мэдэлтнүүд, тэдний ойрын холбоотой бүх хүн, тэр дундаа “гурван Би” буюу түр Ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа парламентийн дээд танхимын дарга Бенсалах, Ерөнхий сайд Нуреддин Бедуи, Алжирын Дотоод хэргийн сайд Таеб Белайз гэсэн хүмүүсийг улс төрөөс шахаж гаргахыг удаа дараа шаардаж байна.

Хуваалцах