AllPlan программын анхны сургалтыг дүүргэсэн инженерүүдэд сертификат гардуулав
Барилгын зураг төслийг эскизээс эхлэн барилга архитектурын зураг, материалын түүвэр, бүтэц болон бусад хорших инженерийн ажлын зургуудыг 3D орон зайд, нэгэн зэрэг, иж бүрнээр богино хугацаанд алдаагүй гүйцэтгэх AllPlan программын анхны сургалтыг дүүргэсэн инженерүүдэд сертификат гардууллаа.
Мэдээллийн алба

Барилгын зураг төслийг эскизээс эхлэн барилга архитектурын зураг, материалын түүвэр, бүтэц болон бусад хорших инженерийн ажлын зургуудыг 3D орон зайд, нэгэн зэрэг, иж бүрнээр богино хугацаанд алдаагүй гүйцэтгэх AllPlan программын анхны сургалтыг дүүргэсэн инженерүүдэд сертификат гардууллаа. Сертификатыг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар гардуулах үеэрээ "Барилгын зураг төслийн салбар орчин үеийн технологи, программ хангамж эзэмшсэн залуу инженерүүдээр эгнээгээ тэлж байгаад баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье" гэсэн юм.


















