Алмасны тухай анхны бодит баримт олдлоо
АНУ-ын Массачусетс мужийн хоёр жаал ойд зугаалж яваад хүнийхээс хамаагүй том хөлийн тавхай олсныг цасны хүн буюу алмасны хамгийн анхны бодит баталгаа гэж Daily Mail бичжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Массачусетс мужийн хоёр жаал ойд зугаалж яваад хүнийхээс хамаагүй том хөлийн тавхай олсныг цасны хүн буюу алмаcны хамгийн анхны бодит баталгаа гэж Daily Mail бичжээ.
Хөлийг Бостоноос зүүн зүгт 10 км-т байдаг Куинси хотоос холгүй ойгоос олж тэр дороо цагдаагийнханд аваaчиж өгсөн байна. Цагдаагийнхан түүнийг нь шинжилгээнд өгөхөд хэдийгээр таван хуруутай ч энэ нь хүний хөл биш гэсэн анхны дүгнэлт гаргажээ.
Цасны хүн буюу алмасын тухай яриа эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж байгаа ч бодитой ийм баримт өнөө хэр олдоогүй байсан юм. Саяхан бас Аризона мужид цасны хүн амьдарч байсан байх гэмээр үүр, овоохой олсон байна. Техасын эрдэмтэд алмасыг 15 мянган жилийн өмнө эмэгтэй хүн үл мэдэгдэх төрлийн эрэгчинтэй нөхцсөнөөс үүссэн гэж үзэж байгаа юм.


















