Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алс Дорнодод үерийн гамшиг нүүрлэжээ

Алс-Дорнодын Амар муж, Хабаровскийн хязгаар болон Еврейн автономит мужид урьд өмнө болж байгаагүй үерийн улмаас зургаан мянга гаруй байшин, 12 мянга орчим эзэмшил газар усанд автжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алс Дорнодод үерийн гамшиг нүүрлэжээ
Алс Дорнодод үерийн гамшиг нүүрлэжээ. Зураг: МҮОНРТ

Алс-Дорнодын Амар муж, Хабаровскийн хязгаар болон Еврейн автономит мужид урьд өмнө болж байгаагүй үерийн улмаас зургаан мянга гаруй байшин, 12 мянга орчим эзэмшил газар усанд автжээ. Түр байруудад 22 мянга гаруй хүнийг байрлуулаад байгаагийн долоон мянга нь хүүхдүүд байгаа юм байна.

Хабаровскийн хязгаарт гамшиг 22 сууринг нөмөрсөн бөгөөд шуурхай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулаад байгаа ажээ. Алс-Дорнодын бүх онцгой байдлын бүсэд аврагчид ажиллаж байгаа юм байна.

Түлхүүр үг:алс дорнод
Хуваалцах