Альшаа аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ
ӨМӨЗО-ны Альшаа аймагтай Өмнөговь аймаг нь хилийн худалдаа хийх замаар 1992 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Мэдээллийн алба

ӨМӨЗО-ны Альшаа аймагтай Өмнөговь аймаг нь хилийн худалдаа хийх замаар 1992 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
2004-2009 онд тус хоёр аймгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд дорвитой ажил хийгдээгүй аж. Тиймээс эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан байна.
Хоёр тал Өлзий цагаан дэлийн боомт буюу гуравдагч боомтыг нээх талаар ярилцжээ. Энэ боомтыг нээснээр хил орчмын аялал жуулчлал хөгжих боломжтой гэж үзсэн байна.


















