Алслагдсан хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
Дэд бүтэц алслагдсан тус хорооны шинэ цэцэрлэг барихад зориулж өндөр хүчдэл татан гүний худаг гаргасан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо 150 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. Дэд бүтэц алслагдсан тус хороо шинэ цэцэрлэг барихад зориулж өндөр хүчдэл татан гүний худаг гаргасан байна. Түүнчлэн бүрэн камержуулсан энэ цэцэрлэгийг дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр нэг жил гаруйн хугацаанд барьж гүйцэтгэжээ.

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэдтэй. Ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орсноор нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Мөн эцэг, эхчүүдийн ажил эрхлэх боломж ч нээгдэж байна. Цаашид тус цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болохоор төлөвлөж байгаа ажээ.





















