Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алслагдсан хорооны хүүхдүүдийг анхаарч байна

ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алслагдсан хорооны хүүхдүүдийг анхаарч байна
Алслагдсан хорооны хүүхдүүдийг анхаарч байна. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн төвөөс 17 км алслагдсан II хорооны хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардууллаа. 2013 оноос эхлэн дүүргийн Засаг даргын санаачилгаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд энэхүү үйлст нэгддэг.

Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, Засаг даргын зөвлөх Б.Батбилэг, “Дүүрэн чандмань” мал эмнэлгийн захирал н.Гэрэлттөр болон “Багануур эсгий” ХХК-ийн захирал н.Жамбалдорж нар хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дүүргийн төвөөс алслагдсан энэхүү хорооны хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дүүргийн ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болжээ.

Хуваалцах