Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болох зохицуулалтыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

ЦАГИЙН ХҮРД: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болох зохицуулалтыг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хуулийн төсөлд гишүүдийн санал хураалтыг гар өргөж, эсвэл програм ашиглаж цахим хэлбэрээр явуулж болох зохицуулалт ороод байна. УИХ-ын нэгдсэн чуулган байнгын болон түр хорооны хурлыг цахимаар явуулах учраас Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж оролцохыг дэмжлээ.

Мөн гамшгийн тухай хуульд онцгой нөхцөлийг Засгийн газар тогтоох, агуулгын нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Үүнээс гадна байнгын хорооны хуралдаанаар "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2050 он гэхэд манай улсын нийт хүн амын дунд эзлэх чинээлэг давхаргыг 80 хувьд хүргэх боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ.

Хуваалцах