Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээн авчээ

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тухай” тогтоол гаргасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээн авчээ
Алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн яамнаас алт олборлогч 16 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтийг хүлээж авсан байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоолоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон. Ингэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг үндэслэн нийт санхүүжилтийн 50 хүртэл хувьд Засгийн газраас өрийн баталгаа гаргаж өгөх юм. Тэгвэл энэ ажлын хэрэгжилтийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид ингэж ярилаа.

Энэ тухай өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Мөн энэ үеэр манай улсын метан хийн анхны туршилтын үйлдвэр, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын тухай зэрэг олон асуудлаар мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 18:00 цагийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

Хуваалцах