Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ
Алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
Мэдээллийн алба

Алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт “Алт олборлолтыг нэмэгдүүлэх” зорилт багтсан. Тиймээс санхүүгийн хүндрэлээс үүдэн олборлолтоо хийж чадахгүй байгаа эсвэл олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхөөр төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ тогтоосон алтныхаа нөөцийг барьцаанд тавьж зээл авах асуудлыг шийдэхээр ярилцаж байна гэж УУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газрын дарга Д.Жавхланболд ярилаа.


















