Алт, зэсийн баяжмалын экспорт өсчээ
Үндэсний статистикийн хорооноос зэсийн баяжмалын экспортыг энэ оны эхний 11 сарын байдлаар зарлажээ.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос зэсийн баяжмалын экспортыг энэ оны эхний 11 сарын байдлаар зарлажээ.
Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 586 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон байна. Нийт мөнгөн дүн нь 850.9 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зэсийн баяжмалаас гадна алтны экспорт 7.4 тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 3.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Мөн төмрийн хүдэр 5.9 сая тонныг экспортолж 591 сая ам.доллар, 4.5 сая баррель газрын тос экспортолж 446.9 сая ам.доллар олжээ.


















