Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтай аймгаас үүлдэр сайтай хонь авна

Баян-Өлгий аймагт ШУӨЗО-ны Алтай аймгаас ууцан сүүлт хонины зуун хуц авчрах болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтай аймгаас үүлдэр сайтай хонь авна
Алтай аймгаас үүлдэр сайтай хонь авна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймагт ШУӨЗО-ны Алтай аймгаас ууцан сүүлт хонины зуун хуц авчрах болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ талаар аймгийн Засаг дарга Х.Дармен саяхан Алтай аймгаар ажлын айлчлал хийхдээ хэлэлцэж тохиролцсон юм байна. Харин хилээр оруулж ирэх асуудлыг тус аймгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн А.Бакей холбогдох эрх бүхий дээд байгууллагуудад хөөцөлдөж яваа гэнэ. Гэхдээ тус аймгийн өмнөх удирдлага Шинжианд хэд дахин очоод, сайн үүлдрийн үхэр, ямаа оруулж ирэх тухай ярьж байсан нь хэрэгжээгүй болохоор дарга нарын хоосон амлалтын нэг л биз гэх хүмүүс ч олон байгаа гэнэ.

Түлхүүр үг:Хонь
Хуваалцах