Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтай бидний нийтийн гэр” бодлого хэрэгжиж эхэллээ

Монгол, Хятад, Орос, Казакстан зэрэг дөрвөн улсын санаачилгаар “Алтай бидний нийтийн гэр” хил дамнасан бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтай бидний нийтийн гэр” бодлого хэрэгжиж эхэллээ
“Алтай бидний нийтийн гэр” бодлого хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятад, Орос, Казакстан зэрэг дөрвөн улсын санаачилгаар “Алтай бидний нийтийн гэр” хил дамнасан бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, “Алтай бидний нийтийн гэр” бодлогын хүрээнд дөрвөн улсыг заагласан 3000 гаруй км үргэлжлэх Алтайн нурууг тойруулан авто замын коридор байгуулах бөгөөд энэхүү ажил ирэх онд дуусах юм. Ингэснээр аялал жуулчлал, ложистик, дөрвөн улсын иргэдийн эв найрамдалтай, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ажээ.
Алтайн нурууг тойрсон авто замын коридор бий болсноор ОХУ-ын хувьд Хятадын Шинжааны зах зээлд нэвтрэх дөт зам Увс аймгаар дамжин Ховдын хилээр гарах юм. Ховд аймгийн төвөөс Булганы Ярантын боомт хүртэлх 740 км зам ирэх онд дуусах бөгөөд Увс, Ховдын чиглэлийн 163 км замыг барьчихвал Алтайн нурууг тойрсон авто замын коридор бий болох аж.

Түүнчлэн жил бүр Хятадын Хаан усны дархан цаазат газарт ирдэг нэг сая жуулчин, ОХУ-ын Алтай хязгаарт жуулчлах зургаан сая хүн Монголын нутгаар аялах дэд бүтэц бий болох юм.

Хуваалцах