"Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг дэмжжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан шалтгаанаар шигшээ багаас хасах шийдвэр гарсан. Мөн удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйгээр тогтоод байв.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан шалтгаанаар шигшээ багаас хасах шийдвэр гарсан. Мөн удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйгээр тогтоод байв.
Гэвч үүнийг нь БНХАУ-ын Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй бизнесменүүд эсэргүйцэж, уг тамирчинг дээрх тэмцээнд “илгээхийг” МБХ-ноос шаардаад байлаа. Мөн Д.Мөнх-Эрдэнэ хувиасаа 50 сая төгрөг олгохоо амласан. Тэгвэл тэдний үргэлжлэл болж, “Алтай констракшн" ХХК-ийн ерөнхий захирал Х.Батбаасан Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг дэмжиж БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул хороолол”-ын зургаадугаар ээлжийн орон сууцнаас байр захиалсан тохиолдолд 40 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн сорилго тулаандаа ялж, ДАШТ-д оролцвол хувиасаа 10 сая төгрөг хандивлахаа зарлав.



















