Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтай таван богд хайрханы тахилга болов

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд хайрханы төрийн тахилгын ёслол өчигдөр боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтай таван богд хайрханы тахилга болов
Алтай таван богд хайрханы тахилга болов. Зураг: МҮОНРТ

Таванбогд хайрханыг төрийн тахилгатай хүсэлтийг Баян-өлгийчүүд төрд уламжилсны дагуу Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргасан юм. Тус зарлиг ёсоор Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд хайрханы төрийн тахилгын ёслол өчигдөр боллоо.

Таванбогд хайрханыг тахих ёслол анх удаа ийн болж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн удирдах албан тушаалтнууд, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамтаар тахилгын зан үйлийг үйлдсэн байна.

Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсыг дамнан орших Алтайн уулсыг, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж, ЮНЕСКО-ийн шийдвэр гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж буй аж.

Хуваалцах