Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Алтайн хүдэр” компаниас болж малын бэлчээр хомсдож байгааг малчид ярьж байна

“Алтайн хүдэр” компанийн тээвэрлэлтээс үүдсэн тоосжилтоос болж малын бэлчээр хомсдож байгааг зарим малчин хэллээ. Говь-Алтай аймгийн Цээл сумын

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтайн хүдэр” компаниас болж малын бэлчээр хомсдож байгааг малчид ярьж байна
“Алтайн хүдэр” компаниас болж малын бэлчээр хомсдож байгааг малчид ярьж байна. Зураг: МҮОНРТ

“Алтайн хүдэр” компанийн тээвэрлэлтээс үүдсэн тоосжилтоос болж малын бэлчээр хомсдож байгааг зарим малчин хэллээ. Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Жаниугийн Мөнхжаргалынх Шийрийн голын Хүйс гэдэг газар 300 гаруй малтай тарган тавтай намаржиж байна. Эднийхэн хадлан тэжээлээ базааж өвлийг хохирол багатай давах нөхцөлөө бүрдүүлжээ. Энэ нутгийн өвөлжөө өндөр сүрлэг уул, хад чулууны нөмөртэй учраас өвөл, хаварт байгалийн бэрхшээлийг давах боломжтой байдаг байна. Ганц бэрхшээл нь энд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн хүдэр олборлолт болон Хятад улс руу экспортлож байгаа тээвэрлэлтээс үүссэн тоосжилтоос болж бэлчээр хомсдож байгаа явдал гэнэ. Энэ тухай Мөнжаргалын гэргий Оюунчимэгээс тодрууллаа.

Хуваалцах