Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

”Алтайн хүдэр” компанийн ажилчин бутлуурт дарагджээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас барсан талаар мэдээлэл цацагдсан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Алтайн хүдэр” компанийн ажилчин бутлуурт дарагджээ
”Алтайн хүдэр” компанийн ажилчин бутлуурт дарагджээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас барсан талаар мэдээлэл цацагдсан юм.

Орхон аймгийн харьяат 24 настай эрэгтэй Э гэгч брабон бутлуурт бяц дарагдан амь насаа алдсан байна. Тэрбээр ажилд ороод 14 хонож байжээ. Цагдаагийн газраас уг компанид эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд "Шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хамт ажиллагсад болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлуулах ёстой инженерээс нь байцаалт авч байгаа” гэжээ.

Хуваалцах