Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг олимпын хотхонд зална

Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг өчигдөр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад хүлээлгэн өглөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг олимпын хотхонд зална
Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг олимпын хотхонд зална. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, Уулын холбооны дэд ерөнхийлөгч С.Алдархишиг тэргүүтэй уулчин Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганаар аялуулаад ирсэн. Тэрхүү Алтайн ноён оргилуудад мандуулсан төрийн далбааг өчигдөр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамцад хүлээлгэн өглөө.

Энэхүү төрийн далбааг олимпын хотхон дахь Монголын багийн үндсэн штаб дээр хүндэтгэн залах юм байна.

Хуваалцах