Алтайн уулсаар шороон шуурга шуурна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 хэм дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээ
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 22-ны 8- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 хэм дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 16-21 хэм дулаан, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм дулаан, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24-26 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 23-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэмхүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.


















