Алтайн залуус хүчирхийллийн эсрэг нэгдлээ
АЗДТГ-ын НХХ нь НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр "SASA! аргачлалаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт шинэлэг арга бүхий мэдлэг олгох сургалтыг залууст зориулан 2013 оны 12 сарын 12-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймаг
АЗДТГ-ын НХХ нь НҮБ-ын ХАС-ын дэмжлэгтэйгээр "SASA! аргачлалаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт шинэлэг арга бүхий мэдлэг олгох сургалтыг залууст зориулан 2013 оны 12 сарын 12-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тус сургалтад аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд, ЭМШУИС-ийн салбар сургуулийн оюутны холбооны дарга, тэргүүлэгчид, ТББ-ын төлөөлөл болсон идэвхтэн залуус 20 хүн хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь нэгдүгээрт, залуусыг татан оролцуулах замаар Эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжиж өөгшүүлдэг буруу хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх, улмаар залуусын ойлголт ухамсрыг дээшлүүлж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болгох хоёрдугаарт, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд залуус хамтарч ажиллах, залуу хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг ойлгуулахад чиглэгдлээ.
Сургалтыг хөгжилтэй, шинэлэг, сонирхолтой, ойлгоход хялбар байдлаар зохион байгуулсан нь оролцогчдод маш их таалагдлаа.
Залуусыг энэхүү сургалтад хамруулж тэднийг мэдээллээр хангаж, идэвхжүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид маань онцлон хэлж байлаа. Сургалтын үеэр залуус маань ЭЭХ-ээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн дуу, шүлэг зохиож бусад залуусаа уриалан дуудлаа.
Сургалтын үр дүн:
· Залуус маань "Алтайн SASA-чид" facebook групп нээж, мэдээллээ солилцох, ЭЭХ-ээс урьдчилан сэргийлэхэд дуу хоолойгоо нэгтгэж, хамтран ажиллахаар боллоо.
· Залуу гэр бүлд зөрчил ихээр гарч байгаад дүгнэлт хийж, залуучуудын ойлголт ухамсрыг дээшлүүлэх, үүргээ хариуцлагаа ухамсарладаг ёс зүйтэй болгох талаар компанит ажил зохион байгуулахаар боллоо.
· Хүн өөрийгөө хэрхэн ялан дийлж, буруу хэвшмэл зан үйлээсээ салж, өөрчлөгдөж болдгийг тус сургалтаар харуулж чадлаа.
· Хүчирхийлэл үйлдэгч өөрийн буруугаа архи, ажилгүйдэл, ядуурал, шашин, уламжлал ёс заншил зэрэг нөлөөлөгч хүчин зүйл рүү чихдэг ойлголтыг эрс өөрчилж чадлаа.
· Хүчирхийллийн хохирогчийг буруутгадаг хандлагыг өөрчилж, хүчирхийлэгч үйлдэгчтэй хариуцлага тооцох ёстойг мэдэж авлаа.


















