Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан бөмбөг-2020"-ийн эзэд энэ сарын 12-нд тодорно

"Алтан бөмбөг-2020" ёслолын ажиллагааг МХБХ-ноос “SPS” телевизтэй хамтран, оны шилдгүүдийг виртуал хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан бөмбөг-2020"-ийн эзэд энэ сарын 12-нд тодорно
"Алтан бөмбөг-2020"-ийн эзэд энэ сарын 12-нд тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдах аж.

"Алтан бөмбөг-2020" ёслолын ажиллагааг МХБХ-ноос “SPS” телевизтэй хамтран, оны шилдгүүдийг виртуал хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

МХБХ 2020 онд Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнээ явуулж чадсан тул “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломжтой хэмээн үзжээ.

Хуваалцах