Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан бөмбөг”-ийн эзэд шагналаа гардан авлаа

“Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд “Атлан бөмбөг” ёслолын ажиллагааны гол номинац “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болон “Оны шилдэг гоол”-ын шагналаа хамтад нь гардан авсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан бөмбөг”-ийн эзэд шагналаа гардан авлаа
“Алтан бөмбөг”-ийн эзэд шагналаа гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж өнгөрсөн билээ.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн олон хүн цуглах боломж олдохгүй байсаар өдийг хүрсэн тул “Алтан бөмбөг”-ийн шилдгүүд лигийн тоглолтуудын үеэр шагналаа авч эхэллээ.

“Hisense” үндэсний дээд лигийн 6 дугаар тойргийн нэгэн сонирхолтой тулаан болох “Дэрэн”, “Атлетик 220” клубийн тоглолтын өмнө А.Дөлгөөн, О.Мөнх-Оргил, А.Тэмүүжин, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Наранболд нар “Бэлгэдлийн 11”-т багтсан шагналаа авав.

“Атлетик 220” клубийг анх удаа үндэсний дээд лигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Гарьдмагнай “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацын шагналаа хүртлээ.

Мөн “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд “Атлан бөмбөг” ёслолын ажиллагааны гол номинац “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болон “Оны шилдэг гоол”-ын шагналаа хамтад нь гардан авсан юм.

Шагнал гардуулах ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар оролцлоо.

Хуваалцах