Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан бүргэд” их наадам гурав дахь жилдээ болно

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-нд Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан бүргэд” их наадам гурав дахь жилдээ болно
“Алтан бүргэд” их наадам гурав дахь жилдээ болно. Зураг: МҮОНРТ

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-нд Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болно.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Алтан бүргэд" их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой гэнэ.

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдах юм байна.

Соёл, урлагийн арга хэмжээний бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулах юм.

Хуваалцах