Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтан гарт эмч” ёслолын ажиллагаа ирэх лхагва гарагт болно

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан гарт эмч” ёслолын ажиллагаа ирэх лхагва гарагт болно
“Алтан гарт эмч” ёслолын ажиллагаа ирэх лхагва гарагт болно. Зураг: МҮОНРТ

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор оны шилдэг залуу эмч шалгаруулахаар болжээ. Тодруулбал, Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар анх удаа оны шилдэг залуу эмч шалгаруулах “Алтан гарт эмч” ёслолын ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгуулахаар болсон байна.

Оны шилдэг залуу эмч нарыг уламжлалт, мэс засал, Дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, Лаборатори, нүүр ам судлал, Сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэхчилэн 34 номинацаар шалгаруулах аж.

Нэр дэвшиж буй эмч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх гэх шалгуур болзлыг хангасан байх юм байна.

Нийт нэр дэвшигчийн дотроос 68 эмч хоёрдугаар шатанд шалгарч, шалгарсан оролцогчдоос номинаци тус бүрээр “Оны тэргүүний эмч”-ийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнах юм.

Хуваалцах